Amar Express ← Нүүр хуудас

Түгээмэл асуулт

Захиалга хэрхэн өгөх вэ?

Аппликэйшнд нэвтрээд «Шинэ захиалга» товчийг дарна. Ачаа тээсэн автобусны улсын дугаар, хүргэх хаяг, хүлээн авагчийн мэдээллээ оруулаад баталгаажуулахад л болно — нийт нэг минут орчим зарцуулна.

Ачаагаа хаанаас авдаг вэ?

Бид хот хоорондын автобусаар ирсэн ачааг Драгон автобусны буудлаас хүлээн авдаг. Та буудал дээр өөрөө очих шаардлагагүй.

Хүргэлтийн үнэ хэд вэ?

Хаяг бүрд Том/Жижиг ачааны тогтмол үнэтэй — 10,000₮-с эхэлнэ. Аппликэйшны «Үнэ» хэсгээс болон танилцуулга сайтын үнийн жагсаалтаас бүх хаягийн үнийг харж болно.

Том ачаа гэж юу вэ?

Том хайрцаг, овор ихтэй ачааг Том гэж тооцно. 2 хайрцаг хүртэлх ачаа 1 хайрцагийн үнээр тооцогдох ба түүнээс дээш бол үнэ нэмэгдэнэ.

Хаяг маань жагсаалтад байхгүй бол?

Хаяг сонгохдоо «Бусад хаяг» гэснийг сонгоод дэлгэрэнгүй хаягаа бичнэ. Оператор захиалгыг баталгаажуулахдаа үнийг тантай утсаар тохирно.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Хүргэлтийн үед бэлнээр эсвэл банкны дансаар шилжүүлж төлнө. Илгээгч эсвэл хүлээн авагчийн аль нь ч төлж болно. Аппаар урьдчилж төлөх шаардлагагүй.

Захиалгаа цуцалж болох уу?

Шинэ төлөвтэй захиалгыг аппликэйшнээс шууд цуцална. Баталгаажсаны дараа цуцлах бол оператортой холбогдоорой.

Хүргэлтийн явцаа хэрхэн харах вэ?

Захиалгын дэлгэрэнгүй хэсэгт явц алхам бүрээр харагдана: Шинэ → Баталгаажсан → Хүргэлтэд гарсан → Хүргэгдсэн. Төлөв өөрчлөгдөх бүрд танд мэдэгдэл ирнэ.

Ачаа маань хэзээ хүргэгдэх вэ?

Захиалга баталгаажсаны дараа тухайн өдрийн хүргэлтийн хуваарьт орно. Тодорхой цагийг оператор тантай тохирно.

Оператортой яаж холбогдох вэ?

Аппликэйшны Профайл болон захиалгын дэлгэрэнгүй хэсэгт «Оператортой холбогдох» товч бий — дармагц шууд залгагдана.

Сүүлд шинэчилсэн: 2026-08-26 04:13:19